
Д витамин Ясны бэхжих үйл явцад оролцож бат бөх байдлыг хангана, толгой томрох ясны хэлбэр алдагдаж мурийх, бугуйн яс товойж бүдүүрэх зэрэг шинж тэмдгүүдийг намдаана. Булчин сулралын улмаас хожуу сууж, мөлхөх, хөлд орох, мэлхий гэдэс үүсэх, хөлд орох үед биеийн ачааллыг авч байдаг шилбэ, дунд чөмөгний яс бэхжиж чадаагүйгээс хөл майга, Х хэлбэртэй болох өсөлт нь хоцрохоос урьдчилан сэргийлнэ.
Витамин Д-ийн дутагдлыг тайлбарлах нь
Витамин Д бие махбодид байвал зохих хэмжээнээс бага байхыг дутагдал гэнэ. Витамин Д нь ясны өсөлт, төлжилт, нягтралыг хадгалахад чухал үүрэгтэй. Арьсаар хангалттай хэмжээний нарны гэрэл хүлээж авахгүй байх эсвэл витамин Д-ийн нийлэгжилд сөргөөр нөлөөлдөг эмгэгтэй, хоол хүнсээр хангалттай хэмжээний амин дэм авахгүй байх зэрэг шалтгаанаар дутагдал үүсдэг.
Витамин Д-г нарны гэрлийн тусламжтай нийлэгжүүлэхээс гадна бэлдмэл хэлбэрээр болон зарим загас, загасны тос, өндөгний шар, сүү сүүн бүтээгдэхүүн, жүржийн шүүсэнд агуулагддаг.
Витамин Д яагаад чухал вэ?
Витамин Д нь ясны бодисын солилцоо, бат бөх байдалд чухал үүрэгтэй. Хоол хүнснээс кальци, магни, фосфор зэрэг эрдэс бодисыг нийлэгжүүлж, ясны өсөлт төлжилтийг хангахад Витамин Д оролцдог. Мөн цус болон ясны кальцийн тэнцвэртэй байдлыг зохицуулдаг. Бие махбодид хангалттай хэмжээний Витамин Д байхгүй үед дагаад кальцийн түвшин буурдаг. Энэ үед цусан дахь кальцийн хэмжээг тэнцвэртэй байлгахын тулд бие махбодь кальцийн хэмжээгээ яснаасаа нөхөж авна. Үүнээс гадна Витамин Д нь мэдрэл, дархлааны тогтолцоо болон булчингийн үйл ажиллагаанд оролцдог.
Витамин Д-ийн дутагдал нь ясны бат бөх чанарыг бууруулж, остеопоросис буюу ясны сийрэгжилтийг үүсгэдэг. Мөн түүнчлэн дараах өвчин, эмгэгүүдийн эрсдлийг нэмэгдүүлдэг:
Витамин Д-ийн түвшин ямар байх ёстой вэ?
Цусан дахь Витамин Д-ийн (25-гидроксивитамин Д) түвшинг цусны шинжилгээгээр тогтооно.
Шинжилгээний лавламж хэмжээ нь тухайн хүний нас, хүрээлэн буй орчин, цаг уураас шалтгаалан зөрүүтэй байж болох ч улс орнууд эмнэлзүйн судалгаанд үндэслэн лавламж хэмжээ болон шинжилгээний арга аргачлалаа тодорхойлдог. Хамгийн өргөн хэрэглэгддэг лавламж хэмжээг тайлбарлая:
Цусан дахь Витамин Д түвшин 30.0 ng/mL ба түүнээс дээш байх нь ерөнхий эрүүл мэндийг дэмжих хэвийн сайн үзүүлэлт юм.
Витамин Д-ийн дутагдлыг дараах байдлаар тодорхойлдог:
Витамин Д-ийн дутагдлын шинж тэмдэг
Витамин Д-ийн дутагдлын шинж тэмдэг нь ясны өсөлт, хөгжил хурдацтай явагдаж байгаа хүүхдүүдэд илүү тод илэрдэг. Хүүхдэд илрэх шинж тэмдгүүд:
Насанд хүрэгчдийн шинж тэмдэг далд хэлбэртэй ч дараах шинж тэмдгүүд илэрч болно:
Витамин Д-ийн дутагдлын шалтгаан
Хоол хүнснээс хангалттай хэмжээний Витамин Д авахгүй байх. Веган дэглэм мөрддөг хүмүүс ихэвчлэн өртдөг. Учир нь амьтны гаралтай дараах хоол хүнс нь Витамин Д-ээр баялаг:
Нарны тусгалаас хол байх. Өдөрт 5-30 минутын турш нүүр, гар, хөл, гарын алгаа нарны гэрэлд ил байлгаснаар арьсаар Витамин Д авч, нийлэгжүүлэх боломжтой. Ихэнх цагийг дотор өнгөрүүлдэг, экваторын бүсээс хойш амьдардаг, гадагш гарах бүртээ нарны тос түрхдэг хүмүүс дутагдалд өртөх илүү эрсдэлтэй. Мөн өвлийн улиралд хүмүүс ихэнх цагийг дотоод орчинд өнгөрүүлдгээс дутагдалд өртөх эрсдэл нэмэгдэнэ.
Элэг, бөөрний эмгэгтэй байх. Витамин Д нь бие махбодид идэвхтэй болон идэвхгүй хэлбэртэй байдаг. Элэг, бөөрнөөс идэвхгүй хэлбэрийг идэвхтэй болгож хувиргадаг энзимүүд ялгардаг. Элэг, бөөрний эмгэг нь биеэс ялгарах энзимүүдийн хэмжээг бууруулснаар Витамин Д-ийн дутагдалд орох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Зарим төрлийн эмийн хэрэглээ. Цусны даралт бууруулах, холестерол бууруулах, сэтгэц нөлөөт болон сүрьеэгийн эмчилгээний зарим төрлийн эм бэлдмэлүүд нь элэгний үйл ажиллагаанд нөлөөлснөөр Витамин Д илүү хурдан задарч, дутагдал үүсгэх шалтгаан болдог.
Таргалалт. Витамин Д нь тосон суурьтай буюу тосонд уусамтгай чанартай. Таргалалттай, өөхөн эдийн хэмжээ өндөр хүмүүс хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад Витамин Д өөхний эсэд илүүтэй хуримтлагддаг. Ингэснээр БЖИ 30 ба түүнээс дээш, таргалалттай хүмүүсийн цусан дахь Витамин Д-ийн түвшин бага байх хандлагатай.
Витамин Д-ийн дутагдлын эрсдэлт хүчин зүйл:
Хүн бүр Витамин Д-ийн дутагдлыг илрүүлэх цусны шинжилгээ өгөх шаардлагагүй ч эрсдэлтэй гэж үзвэл энгийн цусны шинжилгээгээр цусан дахь 25-гидроксивитамин Д-ийн түвшинг найдвартай тодорхойлох боломжтой.
Витамин Д-ийн дутагдлын эмчилгээ
Олон улсад Витамин Д-ийн дутагдлыг арилгахад дараах тунгаар Витамин Д-ийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг:
Шинжилгээгээр Витамин Д-ийн дутагдал оношлогдвол эмчийн зөвлөмжөөр нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болно.